АНУ-д суралцаж төгсөгчдийн Монголын холбоо, “Түгээмэл хөгжил” бие дааж
амьдрах төвийн хамтарсан төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг
ажилд зуучлах сайт байгуулагдлаа.

АНУ-д суралцаж төгсөгчдийн Монголын холбоо, “Түгээмэл хөгжил” бие дааж амьдрах төвийн хамтарсан төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах сайт байгуулагдлаа. Тус сайтын хаяг нь www.bidchadna.mn бөгөөд ажилд орохыг хүссэн хүмүүс энэ сайтад бүртгүүлж, юу хийж чадахаа дэлгэрэнгүй, чөлөөтэй бичиж үлдээх боломжтой аж. Харин ажил олгогчид ажлынхаа зарыг байршуулж болох юм. Мөн дээрх төслийнхөн ажил зуучлалаас гадна шинээр баригдаж буй байрнуудын хаалга, лифт, шат зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартаар бариулах тал дээр анхаарч ажиллах юм байна.
Д.Ундрах