Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 35 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 35 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна. Уг хоногт нийслэлд хүнийг санаатай алах нэг, бусдын биед гэмтэл учруулах гурав, хулгайлах дөрөв, дээрэмдэх нэг, танхайрах таван хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 28 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи хэтрүүлэн хэрэглэсэн 231 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг