Пакистаны нэрт дуучин Ghazala Javed аавынхаа хамт тус улсын баруун хойд
хэсэгт орших Peshawar хотод хоёр хоногийн өмнө буудуулж амиа алдсан
байна. Цагдаа нарын мэдээлж байгаагаар дуучин бүсгүй болон түүний аав
руу зэвсэгтэй этгээдүүд дайрч амийг нь хөнөөжээ.

Пакистаны нэрт дуучин Ghazala Javed аавынхаа хамт тус улсын баруун хойд хэсэгт орших Peshawar хотод хоёр хоногийн өмнө буудуулж амиа алдсан байна. Цагдаа нарын мэдээлж байгаагаар дуучин бүсгүй болон түүний аав руу зэвсэгтэй этгээдүүд дайрч амийг нь хөнөөжээ. Шинжээчдийн үзэж буйгаар хэргийг үйлдсэн этгээдүүд түүний гэр бүлийнхэнтэй холбоотой хүмүүс байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. 2007 онд Пакистанд дуучид болон бүжигчдийн эсрэг халдлага гарах тохиолдол нэлээд ихэсчээ. Үүний улмаас дуучин Ghazala Javed уран бүтээлээ хэсэг хугацаанд орхиход хүрээд байжээ. Тэрбээр 20 настай байсан бөгөөд нэгэн бизнесментэй хуримаа хийхээр төлөвлөж байсан аж.
Д.Ундрах