Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ашигт малтмалын лиценз замбараагүй олгогдсоноос нутгийн иргэдэд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлгүй болжээ.

Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ашигт малтмалын лиценз замбараагүй олгогдсоноос нутгийн иргэдэд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлгүй болжээ. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байгаа Ч.Чимидсүрэн энэ асуудалд анхаарлаа хандуулж нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар болсон байна. Тэрээр эхний ээлжинд тус хоёр аймагт лиценз эзэмшдэг иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж олон нийтэд мэдээлсэн юм. Энэ нь нутгийн иргэдийг цожирдолд оруулжээ. Учир нь нутгийн иргэд замбараагүй олгогдсон лиценз тоогоо алдсан гэдгийг мэдэж байсан ч санаснаас нь хамаагүй олон лиценз эзэмшигч байдгийг уг жагсаалтаас олж мэдсэн аж.
Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээснэр дэвшигч Ч.Чимидсүрэнтэй хамтран нутгийнхаа газар шорооны төлөө тэмцэхээр болсон гэдгээ мэдэгдэж байна. Тиймээс Ч.Чимидсүрэнтэй мэдээлэл солилцон ажиллаж эхэлжээ.
Б.Золбоо