Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайд Г.Ганболд: Эрүүлийг хүсэж, эмнэлгийг зорино

2016-5-11
0
ЖИРГЭХ

Элчин сайд бичиж байна

 

-Энэтхэг улс эрүүл мэнд, эмнэлгийн жуулчлалыг хөхиүлэн дэмжихээр энэ ангиллын визийг цахим хэлбэрт шилжүүлж, хугацааг нь сунгахаар шийдвэрлэснийг хэвлэлүүд мэдээлж байна-

 

Харь газарт суугаа хүн бүр “Өнчин зүрх дэрэн дээр, өлөн нүд даваан дээр” гэдэгчлэн хараа, санаа нь байнга эх нутгийн зүгт чиглэнэ. Нутгийн сонинг сонсч урамшина, бүтэл багатай зүйл дуулдахад шанална. Нутагт маань элэгний хатуурал, түүнээс  үүдэлтэй  хорт хавдарын өвчлөл, эндэгдэл нэмэгдсэн харамсалтай мэдээ сүүлийн үед сонсогдох болов. Эрүүлийг хамгаалах салбарын эмч мэргэжилтнүүд мэдлэг чадвараа базааж, шинээр баг хамтлаг үүсгэн элгийг шилжүүлэн суулгадаг болсон, олон нийтийн анхаарлыг үүнд чиглүүлэхээр Сан байгуулж, аян  өрнүүлэн, аюулт энэхүү өвчнийг анагаахын сацуу урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөхийн чухлыг  хүүхэд залууст таниулж байгааг ч дууллаа.

 

Миний ажиллаж буй Энэтхэг орон хүн ам ихтэй, шийдвэрлэвэл зохих асуудал  мундахгүй, түүний дотор ДЭМБ мэдээлснээр элэгний С вирустэй 12 сая хүн байдаг  гэхийн учир энэ бэрхшээлийг хэрхэн  даван туулж байгааг тандаж сонирхов.

 

Энэтхэг улс эрүүл мэнд, эмнэлгийн жуулчлалыг хөхиүлэн дэмжихээр энэ ангиллын визийг цахим хэлбэрт шилжүүлж, хугацааг нь сунгахаар шийдвэрлэснийг хэвлэлүүд мэдээлж байна.

 

Эрүүл мэнд, эмнэлгийн аялал жуулчлалд  өвдөг, түнхний үеүдийг солих, элэг, бөөр, зүрх  гэхчлэн эрхтэн шилжүүлэх, нүдний болон гоо сайхны  мэс хагалбар, маш нарийн шинжилгээ оношлогоо хийлгэх, үргүйдлээс эхлээд цус, зүрх судас, нурууны өвчнүүдийг эмчлүүлэх, шүд, нүд, үс тулах эрхтэн суулгах хүртэл эмнэлгийн олон төрлийн тусламж үйлчилгээг зорьсон хүмүүс хамрагдана. Хол ойрын аялагчид Энэтхэгийн урлаг, соёлыг шимтэн сонирхохын хажуугаар олон төрлийн эрдсийн найрлагатай болон  халуун рашаан, сувилалуудыг зорьдог аж.

 

Эрүүл мэнд, эмнэлгийн зориулалттай виз хилээр анх орсоноос хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, сунгуулах тохиолдолд тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн гуравдахь шатлалын эмнэлгийн магадлагааг үндэслэн тухайн мужийн засгийн газарт ханддаг. Нэг жил хүртэл  хугацаатай энэхүү сунгалтыг төв засгийн газар нэмж  сунгадаг байна.

 

Дурдсан шинэ журам хэрэгжсэнээр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүссэн дэлхийн 150 гаруй орны иргэд визийн өргөдлийг өөрсдийн оронд магадлан итгэмжлэгдсэн эмнэлүүдийн зөвлөмжийн хамт цахимаар илгээж, хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирсэн үедээ хурууны хээ  гэх мэт биометрик  өгөгдлийг өгнө. Чингэхэд хүнд өвчтөн хүнийг хилийн шалган нэвтрүүлэх цэгт удаан  хүлээлгүй шуурхай үйлчлэх боломжийг ч бүрдүүлнэ гэнэ.

 

Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар Энэтхэгийг зориход өнөөгийн байдлаар Элчин сайдын яаманд нь хандаж хүсэлт тавиад долоо хоног,  магадгүй сар  хүлээхээс гадна виз хүсэгч  өөрийн биеэр  хүрэлцэн очих, хүлээн авч эмчилнэ гэдгийг Энэтхэгийн  аль нэгэн эмнэлгээс бичгээр нотлуулах шаардлага  тавигддаг.

 

Тэгвэл визийн шинэ журмаар жуулчдад хил дээр нь виз олгодог Зүүн өмнөд Азийн Тайланд, Малайз, Сингапур болон АНЭУ-ын  жишигт хүрэхээс гадна  цаг улирлаас хамааралгүй, байнгын үйл ажиллагаатай энэ салбарын орлого ихээхэн нэмэгдэх аж. Энэтхэг улс 2015 оны эцсийн байдлаар эрүүл мэнд, эмнэлгийн 3.2 сая жуулчныг хүлээн авч 2 тэрбум ам долларын орлого олсон  явдал  эмнэлгүүдийн  нь эмчилгээ үйлчилгээ  шуурхай, чанар сайтай, үнэ хямд, хүлээж саатдаггүйтэй холбоотой. Дашрамд дурдахад өрнөдийн өндөр хөгжилтэй улсуудад мэдлэг чадвар, дадлага туршлагаараа өндөр үнэлэгддэг энэтхэг эмч, эмнэлгийн ажилтнууд бүгд шахам л эх нутагтаа боловсрол эзэмшиж  нарийн мэргэшсэн байдаг.

 

Орчин цагийн европ зүгийн эмчилгээнээс гадна аюурведи, сидха, панчакарма, юнани, иог, байгалийн гаралтай ургамлын зэрэг уламжлалт эмчилгээний төрлүүдийн эрэлт   өсөн нэмэгдэж байна. Афганистан, Бутан, Бангладеш, Мальдив зэрэг өмнөд Азийнхнаас гадна Австрали, Канад,Турк, Англи, АНУ, Европын иргэд ч эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Энэтхэгийг, түүний дотор Тамилнаду, Керала, Карнатака, Андра прадеш, Махараштра, Делийг зориод ирж байна. Керала муж аюурведи, кайрали иллэгээр, Уттарканд муж иога, бясалгалаар, Гоа муж холистик эмчилгээ, Ражастан муж рашаан  эмчилгээний чиглэлээр нэрд гарсан. Нийслэл Шинэ Дели хот  л гэхэд Аппола, Меданитис, Жай Пракаш,  Макс, Фортис, БЛК, Артемис, Муллчанд эмнэлгүүд  бусад улсын иргэдийг  хүлээн авч үйлчилж байна.

 

Ойрын жилүүдэд жил тутам 10 хувь нэмэгдэх, хамгийн түргэн өсөж буй салбарын нэгэнд тооцогдож байгаа эрүүл мэнд, эмнэлгийн жуулчлалаас тус улс өдгөө жилд 3 тэрбум ам долларын орлого олдог бөгөөд 2020  онд энэ үзүүлэлт даруй 8 тэрбум  ам долларыг давна гэж энэтхэгчүүд  тооцож байна.  

 

Энэтхэг улс эмнэлгүүдэд зээл олгож татварын хөнгөлөлтөд хамруулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортын татварыг багасгаж, анагаахын мэргэжлийн холбоодыг дэмжин сургалт семинарийг  олноор зохион байгуулж байна. Тэрчлэн, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, цус харвалтыг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, улмаар ДОХ-ын эсрэг вакциныг турших, хорт хавдарыг илрүүлэх үзлэгийг  өргөжүүлэх, хорт хавдарын эсрэг эмүүд, түүний дотор С вирусын  халдварт шар өвчнийг анагаах  sofosbuvir, ledispavir, daclatasvir  зэрэг эмийг  нэмэлт сорилт шалгалтаас чөлөөлөх замаар эмчилгээний хүртээмж, өртөгийг бууруулдаг юм байна.

 

Найдвартай оношлогоо, чанартай эмчилгээ, хямд үнэтэй рашаан сувилал, гоо сайхны үйлчилгээ хүссэн монголчууд олон тоогоор зорчдог Европ, Австрали, Япон, БНСУ, Тайланд улстай харьцуулахад англи хэлээр чөлөөтэй  ойлголцдогоос гадна элдэв хүндрэлгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж  сайн,  үнэ төлбөрийн хувьд хямд  хэмээн Энэтхэгийг зорьдог болоод байна.

 

Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яам эмнэлгийн тусламж үйлчилгээ  хүсэж тус улсад ирсэн иргэддээ  энэ чиглэлийн мэдээллээр хангах, хэлмэрч,  орчуулагч олж өгөх,  эмнэлгүүдтэй харилцахад  болон нотриатын үйлчилгээ үзүүлэх зэргээр туслахыг чармайж байна.

 

Үүний зэрэгцээ  Энэтхэгийн эмнэлгүүдийг өөрийн орны гуравдагч шатлалын эмнэлгүүдтэй холбох, эмч нараа давтан сургах, чанар сайтай эм, эмнэлгийн хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, хоёр орны агаарын тээврийн компаниуд тийзээ харилцан зөвшөөрөх, арилжааны банкууд төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэдэг болгохыг зорьж байна.

 

Цаашдаа төрийн өмчит эмнэлгүүдийг менежмэнтийн хувьчлалд хамруулах, эмчилгээний шинэ арга, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хорт хавдарын эсрэг олон улсын холбоо зэрэг байгууллага болон бусад улсаас зөвлөх урьж арга туршлага судлах, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгалын тогтолцоог  боловсронгуй болон сайжруулахад техникийн туслалцаа авах хөтөлбөр хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй мэт санагдана.

 

Г. Ганболд

Шинэ Дели хот

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.120.238)
    iim nohoin baas elchin hiiheer bi yanaa
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
    21 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн санал хураалт бол Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт
    43 мин
  • Иран-АНУ хоорондын хэлэлцээр ямар шатанд, хэрхэн өрнөж байгаа вэ?
    53 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
    1 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 3 мин
  • Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтанд орсноор 300 000 өрхийг төвийн системд шинээр холбох боломжтой
    1 цаг 29 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    1 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг болно
    1 цаг 36 мин
  • Улаанбаатарт 9 градус дулаан байна
    1 цаг 41 мин
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    17 цаг 23 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    17 цаг 24 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    17 цаг 25 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    18 цаг 7 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    18 цаг 47 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    19 цаг 0 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    19 цаг 11 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    19 цаг 54 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    20 цаг 58 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    21 цаг 35 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    21 цаг 41 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК