
2012 онд хийхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтын нэг болох энэхүү зам ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэд бүтэц сайжирч, иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд багагүй хувь нэмэр болно.
Өнөө жилийн хувьд нийслэлээс зам засварын ажлыг эрт эхлүүлсний үр дүнд зам засварын ажил эрчимтэй өрнөж, гүйцэтгэл сайн байна. Хэдхэн хоногийн өмнө Нарантуул захын баруун урд уулзварт төмөр замын гармаар урагш давуулан Баянмонгол хорооллын өмнөх авто замтай холбосон нэгэн шинэ зам ашиглалтад орсон. Энэ нь байнга шахуу бөглөрөлтэй байдаг Замын цагдаагийн газрын өмнөх уулзварын ачааллыг хөнгөвчилж, Улаанбаатар хотын замын ачааллыг 30 хувь бууруулах чухал ач холбогдолтой зам болсон. Мөн хороолол дундах зам засварын ажлууд болон 22-ын товчоо чиглэлийн зам засварын ажлыг наадмаас өмнө дуусгахаар ажиллаж байна.
Б.Золбоо