Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадам нөгөөдөр эхэлнэ.
Баяр наадамд зодоглох бөхийн бүртгэл өчигдөр эхэлж, маргааш өндөрлөх бөгөөд одоогийн байдлаар 270 гаруй бөх бүртгүүлжээ. Үүнд улсын цолтой 50 орчим бөх багтсан бол аварга цолтой бөх одоогоор бүртгүүлээгүй байна.
Хамгийн өндөр цолтойгоос улсын гарди Б.Гончигдамба, Ө.Бат-Орших нар бүртгэлд хамрагджээ. Энэ жилийн наадмын бүртгэлд допингийн шинжилгээнд бүдэрсэн 16 бөх бүртгүүлэх боломжгүй ба Бүх цэргийн баяр наадамд допингийн шинжилгээний хариу гарсан бөгөөд зөрчилтэй байхгүй ажээ.
Л.Бат