24tsag.mn сайтын зүгээс уншигч та бүхэнд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан "Наадам айсуй" цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар өнгөрсөн жил айргын тавд хурдалсан зургаан насны морьдыг танилцуулах юм.
-Түрүү жил айргийн тавд хурдалсан таван соёолон-
Түрүү магнай: Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ,
Аман хүзүү: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын хул үрээ,
Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ,
Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Намсрайжавын Зоригтын улаан үрээ,
Айргийн тав: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Уртнасангийн Тамирын буган хээр үрээ хурдалж байв.