Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит IV хуралдаан болж байна. Хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Нийслэлд хэрэгжүүлж байгаа улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 5.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгааг танилцууллаа.
Улаанбаатар хотод 83 байршилд авто зам шинээр барих, 1231 км авто замд арчлалт хийх, 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс 39 байршилд 81.7 км авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна.