“Бориго Кап” хөлбөмбөгийн цомын тэмцээн өнөөдөр эхэлж байна.

“Бориго Кап” хөлбөмбөгийн цомын тэмцээн өнөөдөр эхэлж байна. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбай засвартай байгаа тул тэмцээнийг X хорооллын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн талбайд зохион байгуулахаар болжээ. Тус сургуулийн талбай харьцангуй жижиг учраас нэг баг есөн хүний бүрэлдэхүүнтэй тоглохоор болжээ. “Нийслэл лиг”-ээс эхний тойрогт нэг, хоёрдугаар байр эзэлсэн багууд цомын тэмцээний их шөвөгт шууд шалгарах юм. “Боргио Кап”-т түрүүлсэн баг Азийн хөлбөмбөгийн холбооны “President’s Cup”-т оролцох боломжтой юм байна.
Ц.Болор