Дуучин Адель өөрийн намтараа бичүүлэхээр болжээ

Дуучин Адель зохиолч Марк Шапирогоор намтраа бичүүлэхээр болсон байна. Аделийн намтарт 18 настайдаа бүтэлгүй дурлалтай учирч, ижил хүйст найз залуудаа хаягдсан нь түүнийг хөгжимд хэрхэн хөтөлж , “19” нэртэй анхны цомог нь ямар их амжилт авчирсан тухай өгүүлдэг байна. Тэрээр дурласан залуугаа ижил хүйст гэдгийг мэддэг байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл бүтнэ хэмээн итгэдэг байжээ. Гэтэл нэг л өдөр тэр залуу нь Аделийн найз ижил хүйстэн залууг дагаад явсан гэнэ. Мөн Лондонд өрх толгойлсон ээжтэйгээ өссөн дуучин бүсгүйн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай түүний намтарт бичигдэх аж.
Д.Ундрах 24tsag.mn