Монголын хөлбөмбөгийн лигт Сингапурын хөлбөмбөгч тоглоно

Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний лигийн тэмцээн энэ сарын 30-нд Эрдэнэт хотод эхэлнэ. Тэмцээнд “Эрчим”, “Хангарьд” “Хоромхон”, “Улаанбаатар дээд сургууль”, “Улаанбаатар мазаалайнууд”, “Сэлэнгэ пресс”, “Хасын хүлгүүд”, “FC Ulaanbaatar” зэрэг баг оролцохоор болжээ. Энэ удаагийн лиг хоёр тойрог болж, нийлбэр дүнгээрээ аваргаа тодруулах юм. Харин сүүлийнх нь ирэх сарын 15-наас есдүгээр сарын 15-нд нийслэл хотод болох тов гарчээ.
Өнгөрсөн жилийн лигт шинэ баг “FC Ulaanbaatar” тэргүүлж, “Улаанбаатар дээд сургууль” мөнгөн медаль хүртсэн билээ. Түүнчлэн манай улсын лигт гадаадын хөлбөмбөгчид ирж ур чадвараа сорьдог болоод байгаа. Тэгвэл энэ жил Сингапурын Давид Лоу хэмээх хөлбөмбөгч Монголын “Хоромхон” клубтэй гэрээ байгуулжээ. Давид Лоу нь Таиланд, Австрали, Унгар, Герман, АНУ-ын лигт тоглож байсан туршлагатай гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn