Нэрт нийтлэлч Б.Баабар ерөнхий продюсерээр нь, Б.Цэнддоо ерөнхий
зохиолчоор нь ажиллаж, Б.Баатар, Б.Балжинням, И.Нямгаваа гэсэн гурван
найруулагчийн бүтээсэн “19” уран сайхны киног телевизийн дэлгэцээр
гаргах албан ёсны эрхийг "Ntv" телевиз худалдан авчээ.

Нэрт нийтлэлч Б.Баабар ерөнхий продюсерээр нь, Б.Цэнддоо ерөнхий зохиолчоор нь ажиллаж, Б.Баатар, Б.Балжинням, И.Нямгаваа гэсэн гурван найруулагчийн бүтээсэн “19” уран сайхны киног телевизийн дэлгэцээр гаргах албан ёсны эрхийг ntv телевиз худалдан авчээ. Хэдэн төгрөгөөр худалдаж авсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч ntv телевизийн захирал М.Уламбадрах багагүй мөнгө төлсөн тухай мэдээллийг үгүйсгэсэнгүй.
Тэрбээр "Бид оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэн ажиллахыг хичээдэг. Монголд олон телевиз үйл ажиллагаа явуулж энэ салбарын өрсөлдөөн ширүүн байна. Олны анхаарал татаж шуугиан тарьж буй энэ киног нээлтээ хийсэн өдрөөс нь өөрийн телевизээр гаргахыг хүсч хэлэлцээр хийж ирсэн. Тохиролцоонд хүрч энэ эрхийг авсандаа сэтгэл хангалуун байна” гэсэн юм.
Кино 6 дугаар сарын 26-ны 23.45 цагаас ntv телевизийн дэлгэцээр гарна.