Хятадын аж үйлдвэрийн өсөлт буурав

“Moody” байгууллага нь улс орнуудын Засгийн газар, банк санхүүгийн байгууллагын зээлжих зэрэглэлийг тогтоодог байна. Тус байгууллага нь өчигдөр 15 томоохон банкны зэрэглэлийг бууруулжээ. Үүнд “Credit Suisse”, “Morgan Stanley”, “Barclays”, “HSBC”, “Goldman Sachs”, “Deutsche Bank”, “UBS”, “Citigroup”, “BNP”, “Bank of America”, “JP Morgan” болон бусад томоохон банк багтсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэлээд сулруулаад байгаа ажээ. Мөн энэ сарын байдлаар Европын хамгийн том эдийн засагтай Германы аж үйлдвэрийн өсөлтийн эрчим сүүлийн гурван жилийн хугацаан дахь доод хэмжээндээ хүрчээ. Түүнчлэн Хятадын аж үйлдвэрийн өсөлт сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлттэй гарсан нь Европын орнуудын өрийн хямрал тус улсад хэдийнэ нөлөөлөөд эхэлснийг харуулж буй юм.
Д.Ундрах 24tsag.mn