Өнөөдөр Хужирбуланд 30 гаруй хүүхэд хүлээн авах гэр цэцэрлэгтэй болжээ.

Өнөөдөр Хужирбуланд 30 гаруй хүүхэд хүлээн авах гэр цэцэрлэгтэй болжээ. Энд нийт 6000 айл өрх, 2-5 насны 900 гаруй хүүхэд амьдардаг байна. Тус цэцэрлэг нь БСШУЯ-ны 4 сая төгрөгний санхүүжилтээр баригдсан бөгөөд жилийн 4 улирал ажиллах юм байна. Гэр цэцэрлэгт одоогоор хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоом, ариутгалын бодис зэрэг ахуйн хэрэглэлүүд хэрэгтэй байгаа гэнэ.
Ц.Болор