Хар тамхи тээвэрлэгч Филиппин эмэгтэй Монголд брэндийн хувцас хүргэж өгөх нэрээр ирсэн байна

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор тавдугаар сарын 14-ний үдэш манай улсад ирсэн Филиппин улсын иргэн 45 настай Т их хэмжээний герион тээж яваад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан тухай манай сайт мэдээлсэн. Мөн уг эмэгтэйг тосож, барааг нь авч, өөр хүнд дамжуулах байсан А гэх Монгол бүсгүйг ч саатуулсан. Одоогийн байдлаар тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд хорьж, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүнчлэн Филиппин эмэгтэй зөвхөн нэг удаа ч биш өмнө нь 4-5 удаа манай улсад жуулчин маягаар ирчихээд тэр шөнөдөө буцаад явдаг байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа гэнэ. Тэрбээр Зүүн өмнөд Азид хууль бус үйл ажиллагаа явуулдаг хар тамхины бүлэглэлийн гишүүн нэгэн этгээдийн захиалгаар манай улсад брэндийн хувцас хүргэж өгөх нэрээр ирсэн гэдгээ цагдаагийнханд тайлбарласан байна.
Д.Ундрах 24tsag.mn