Саатуулагдсан иргэдийн саналыг өнөөдөр авна

Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг хуудийн дагуу өнөөдөр авна. Шинэчлэн баталсан сонгуулийн тухай хуульд нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаалагдаж байгаа иргэд болон эрүүл мэндийн байдлын улмаас сонгуулийн өдөр санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй болсон, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдээс саналыг нь урьдчилж авна гэж заасан байгаа. Дээрх иргэдээс санал авахдаа түүний хүсэлт, эмнэлэгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэж буй ажээ.
Д.Ундрах 24tsag.mn