Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн байгууллага сонгуультай холбоотой 604 гомдол хүлээн авчээ

2016-6-20
0
ЖИРГЭХ

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирсэн гомдол мэдээллийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.

 

Цагдаагийн байгууллагаас Сонгуулийн тухай хуулийн 86.1, 87.11-д заасны дагуу нийт 17 аймагт Сонгуулийн саналын хуудас, Санал тоолох машиныг сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлэх үед хамгаалалтад ажиллан, санал авах байрыг хамгаалалтад авч ажиллажээ. Энэ хугацаанд саналын хуудас болон санал тоолох машин хүргэхтэй холбоотой зөрчил, дутагдал бүртгэгдээгүй байна.  Мөн 2016 оны тавдугаар сарын 20-ний өдрөөс 2016 оны зургаадугаар сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд ирүүлсэн “Сонгуулийн тухай хууль” зөрчсөн болон Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл хүлээн авснаас Улаанбаатар хотод 362, хөдөө орон нутагт 242 бүртгэгдсэн байна.

 

Бүртгэгдсэн зөрчлийг утгаар нь ангилбал: 

 

-Сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйл гэмтээсэн 174

-Нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудас, Page хуудасаар гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан 76

-Бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага, цайллага хийсэн 65

-Ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 23

-Сурталчилгааны байр, намын байранд танхайрсан 30

-Хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 153

-Бусад 83 

 

Эдгээр зөрчлийн шийдвэрлэлтийн байдлыг шалгахад: 

 

-Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан: 16 буюу 2.6 %

-Захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн: 72 буюу 11.9%

-Захиргааны арга хэмжээ ногдуулсан:3 буюу 04 %

-Зөрчил болох нь тогтоогдоогүй, хариу мэдэгдсэн: 37 буюу 6.1%

-Газар дээр нь шийдвэрлэсэн: 11 буюу 1.8 %

-Ажиллагаанд байгаа: 469 буюу 77.6 хувь нь шалгагдаж байна. 

 

Б.Баатархүү: Сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх зөрчил ихээр гарч байна

 

Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ “Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи гомдол, мэдээллийн 65 буюу 38 хувь нь сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх зөрчлүүд байна. Сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх гомдол мэдээллийнх ихэнх нь эзэн холбогдогчгүй байх бөгөөд гурван удаагийн энэ төрлийн мэдээллийг хүүхдүүд үйлдсэн болохыг тогтоосон. 

 

Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээ буцаах, гэр, майхан барих маргаан гаргах, дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч очиж шалгахад сурталчилгааны самбартаа санаа зовоод дуудлага өгсөн гэх, нэр дэвшигч болон менежер, ажилтнуудын үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоогүйгээс сурталчилгааны самбар, эд зүйлээ алдлаа гэх андуурсан дуудлага мэдээлэл өгөх зэрэг дуудлага мэдээллүүд гарсаар байна. 

 

Цаашид сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагч нар болон иргэд Сонгуулийн тухай хуулийг судалж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд зөвхөн Сонгуулийн хуульд заасан чиг үүргийн дагуу хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна” гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    6 цаг 15 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    6 цаг 22 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    16 цаг 8 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    16 цаг 21 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    16 цаг 30 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    16 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    16 цаг 53 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    16 цаг 53 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК