Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
11:00 цагт: "Өдрийн сонин"-ы асуух эрхийн танхимд 19 настай П-г 26 удаа хутгалж хөнөөсөн гэх хэргийн сэжигтнийг гэм буруугүйд тооцож цагаатгасан талаар талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Даншиг наадмыг зохион байгуулагчид худалдаа, наймаа эрхлэгчдийг ноцтой хохироосон асуудлаар мэдээлэл хийнэ.