9 сарын 19, 2016. Даваа гараг
Намрын дунд улаагчин тахиа сарын Зургаан цагаан мэнгэтэй Хөх луу өдөр. Сумъяа гараг
Үс засуулбал: Эд, малын гарлагатай
Малын үс ноос авахад: Амгалан жаргалан болно.
Суудал: Ус
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Од: Шийдэм
Наран ургах, шингэх: 06:36 - 18:56
Өдрийн өнгө: Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.