Засмал замын дугуйн олон улсын тэмцээн Швецарь улсад боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон залуучуудын дэлхийн аварга Батсайханы Тэгшбаяр 2:15:07 секундын амжилтаар түрүүлж, алтан медаль хүртэв. Харин Колумбын дугуйчин Стивен Вилсон, Францын тамирчин Алексис Ромедер нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Сонирхуулахад, дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр удахгүй болох засмал замын дугуйн залуучуудын ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна.