Энэ жил Даланзадгад сумын хэмжээнд Жаал уул, Нисэх, Баруун сайхан, Зүүн сайхан чиглэлд нийт 15 км цэвэр, бохирын шугам сүлжээний ажил хийж буй юм. Стандартын дагуу буюу газрын өндөр намаас хамааран 50 см-1м хүртэл өндөр даланг хийдэг байна.
1м хүртэлх өндөр даланг үер уснаас хамгаалах зориулалтаар зайлшгүй шаардлагатай дунд сайхан, зүүн сайхан хорооллын зарим хэсэгт хийжээ. Ердийн нөхцөлд стандарт буюу 50 см өндөр даланг хийж тохижилтын ажлыг гүйцэтгэсэн аж. Энэ нь 3 жилийн дараа тэгширч хэвийн байдалд орно гэнэ.