Өнөөдөр буюу энэ сарын 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
Салхи 17-19-нд зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур 14-16-нд хүйтний эрч суларна. 17-ноос хүйтэрч хугацааны сүүлчээр Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна.