ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2016.11.21, Даваа гараг
Наран ургах шингэх: 08.07-17.09
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.