АНУ-ын Флорида мужийн Майами хотноо жүдо бөхийн ахмадын ДАШТ өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдлоо. Тус тэмцээнд нийт 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй оролцсоноос манай улсаас 9 тамирчин оролцсон юм.
Тэрээр тэмцээний эмэгтэйчүүдийн F1 ангилалд спортын мастер Т.Энхцэцэг 63 кг-д өрсөлдөн алтан медаль хүртсэн байна. Мөн ахмадын ДАШТ-ий хошой аварга ОУХМ Л.Баярмаа F3 ангилалд мөнгөн медаль хүртсэн бол F3 ангилалын 70 кг-д ОУХМ Б.Болорцацрал, F4 ангилалын 63 кг-д Р.Дэчинмаа нар хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл (2)