Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хальтиргаатай замд цоо шинэ дугуйнд найдах хэрэггүй

2016-11-24
0
ЖИРГЭХ

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Энхболд халтиргаатай замд хэрхэн автомашин жолоодох талаар зөвлөгөө, мэдээлэл гаргалаа. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Замын нөхцөл байдал нь автомашины ашиглалтад төдийгүй, жолоочийн бие, сэтгэл зүйд асар их нөлөөлдөг. Эвдрэл, тэгш биш байдал, дэржигнүүр, өгсүүр, уруу, хальтиргаа зэрэг янз бүрийн  хүндрэлтэй нөхцлүүд нь замын хөдөлгөөнийг үнэлж дүгнэхэд хүндрэл учруулаад зогсохгүй жолоочийн сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөөтэй.

 

Замын нөхцөл хүндрэлтэй байх нь жолоочийг амархан ядрааж, бухимдуулж улмаар аюулд хүргэж болдогийг Герман улсын эрдэмтэн Дитер Клебельсберг нотолсон байна.

 

Нэг жилд гарч байгаа зам тээврийн ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон хальтиргаатай нөхцлөөс үүдэлтэй гэж олон улсын судлаачид үзжээ.

 

Хальтиргаатай нөхцөлд автомашины тоормосны зам 3-4 дахин ихэсч, мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Тухайлбал 50 км/ цагийн хурдтай явж байсан автомашины тоормосны зам тэгш хуурай асфальт замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр, мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг ажээ.

 

Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормосны дөрөөн дээр хүрснээс хойш 120 метр зам туулаад автомашин зогсоно гэсэн үг юм. Зам дугуй хоёрын барьцалт нь тээврийн хэрэгслийн хурд, дугуйн эдлэгдсэн хугацаа, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэргээс ихээхэн хамааралтай.

 

Замын хальтиргаатай хэсэгт авцуулах холбоо салгаж огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Автомашины шарвах хөдөлгөөн гэнэт болдог. Бүр өчүүхэн төдий огцом хөдөлгөөн нь алдаа болж бусдыг эсрэг урсгал руу шахаж оруулах юмуу замаас гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Автомашины шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулдаг.

 

Шарвах үед сандрах хэрэггүй, жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй. Шарвалтыг засахад тоормос хэрэггүй гэж хэлэхэд болно. Тоормос гишгэсэн үед жолооны хүрдийг яаж ч эргүүлээд нэмэргүй, автомашин чигээ өөрчлөхгүй гулсана. Үүнийг тайлбарлах маш энгийн жишээ бол мөсөн дээр гулгах. Хөлийн тавхайн байрлалаас хамаарч гулсах чиг өөрчлөгддөггүй.

 

Тоормос гишгэсэн үед автомашины гулсах хөдөлгөөн яг үүнтэй адил юм. Харин тоормос гишгэхээ болих үед дугуй эргэх хөдөлгөөнд орох тул жолооны хүрдний байрлалаас хамаарч автомашины чиг өөрчлөгдөнө.

 

Халтиргаатай замд хөдөлгөөн эхлэх нь бас нэг бэрхшээл юм. Энэ бэрхшээлийг давахын тулд бага зэрэг “Онолдох” шаардлага гарч байна. Автомашиныг хөдөлгөхөд зүтгэх хүчний хэмжээ нь дугуйн дороос тулах хүч, барьцалтын коэффициент хоёрын үржвэрээс их байх, зогсох үед зүтгэх хүч нь барьцалтын хүчнээс бага байх шаардлагатай.

 

Энэ харьцаа алдагдвал автомашин шарвах буюу дороо хий эргэдэг. Хальтиргаатай замд хөдөлгөөн эхлэхэд хамгийн гол нь “Хөдөлгүүр-авцуулах холбоо-дугуй-зам” гэсэн системд хий эргэх нөхцөл бүрдүүлэхгүй байх явдал.

 

Ингэхийн тулд авцуулах холбоог яг залгагдах агшинд /үрэлтийн момент нь эсэргүүцлийн моменттой тэнцэх үе/ түүний дөрөөг аажмаар авах буюу холимогийн дөрөөг үл ялих буцаах шаардлагатай. Мөн араа хүндрэх тусам дугуйн эргэлтийн момент их байх тул туршлагатай жолооч аль болох хөнгөн араагаар хөдлөхийг хичээдэг. Дээрх, онолын болон практик аргуудыг эзэмшвэл хир баргийн хальтиргаатай замд тевөггүйхэн хөдлөх боломжтой.

 

 

Аюулгүй байдал нь олон хүчин зүйлээс хамааралтай байдаг учир цоо шинэ дугуйнд ч 100 хувь найдах хэрэггүй. Халтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Замд гарахын өмнө дугуйн хээ, чанар, хийн даралтын хэмжээг шалгаж үзэхэд ер илүүдэхгүй. Чанар муутай, хээ нь элэгдсэн дугуйн барьцалдах чадвар сул байдаг тул аюулд хүргэж болно.

 

Зам дээр тогтсон усан дээгүүр гарах үед зам дугуй хоёрын хооронд усан давхрага бий болох  тул барьцалтыг ихээхэн хэмжээгээр бууруулна. Энэ үед зам дугуй хоёр шууд харьцахгүй учир гулгасан мөр үүсдэггүй. Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн жин бараг нөлөөгүй. Харин усны гүний хэмжээ нь дугуйны хээний гүнээс бага бол дээрх хүндрэл багасдаг.

 

Зөвхөн урд дугуйнд акваплан үүсэх үед автомашин шулуун чигээ төдийлөн алдаад байдаггүй. Харин хойд дугуйнд акваплан үүсэх тохиолдолд шарвах нөхцөл бий болдог. Энэ нь урд дугуйн хээ хойд дугуйныхаас гүн байх тохиолдолд бий болдог үзэгдэл юм. Иймд дугуйн хээний хэлбэр, хэмжээ бүх дугуйнд ижил байхаас гадна хийн даралт тогтоосон хэмжээнд байх ёстой.

 

Тоормос бүх дугуйндаа жигд барьж байна уу, автомашин шулуун чигээ хадгалж байна уу, тодорхой зайд зогсож байна уу гэдгийг замд гарахын өмнө зайлшгүй шалгах шаардлагатай. Гэхдээ шалгах орчинд аюулгүй байдал хангагдсан байх ёстой гэдгийг сайтар санаарай. Зарим тохиолдолд замын гадаргуу нь хэвийн мэт харагдах боловч чийг, цан цохьсон юмуу бусад шалтгаанаар зорчих хэсэг хальтиргаатай болсон байж болно.

 

Учир нь зам зөвхөн цас, мөсөөр хучигдсанаар хальтиргаатай болчихдоггүй. Зам дээр навч унах, шингэн асгарах зэрэг нь хальтиргаа үүсэх нөхцөл болохоос гадна замын температур ч зам дугуй хоёрын барьцалтанд нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

Зам хальтиргаатай байгаа эсэхийг шалгахын тулд заавал автомашинаас буух шаардлагагүй, холимогийн хаалтны дөрөөн дээр огцом гишгээд үз, эсвэл жолооны хүрдийг огцом эргүүлэнгээ тоормос гишгээрэй.

 

Эдгээр үйлдлийг хийхэд автомашин “дуулгавартай” байвал замын нөхцөл хэвийн байна. Харин автомашины дугуй хий эргэх буюу шарваж байвал зам хальтиргаатай байгааг анхааруулж байгаа нь тэр.

 

Энэ “туршилтыг" хийхэд орчны аюулгүй байдал туйлын чухал гэдгийг хэлүүлэх юун. Сүүлийн үед жолооч нар хадаастай дугуйг хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч аюулгүй байдал үүгээр бүрэн хангагдчихдаггүй нь харамсалтай.

 

Хадаастай дугуйг 1960 онд анх туршиж үзэхэд асфальт, бетон замын гадаргууг ихээхэн гэмтээж, ийм дугуйтай машины араас өөр тээврийн хэрэгсэл мөргөх тохиолдол багагүй гарч байжээ. Мөн ийм дугуйтай автомашины тоормосны зам мөсөн дээр 20-25 хувь, цасан дээр 5-10 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоогоод хадаастай дугуйг зам мөстсөн буюу цастай үед хэрэглэх нь зохимжтой гэж үзжээ.

 

 

Зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүдийн эхэнд “Хурд”-ыг онцолж болно. Хальтиргаатай замд өндөр хурд их аюул дагуулна. Учир нь тэгш хуурай асфальтзамын барьцалтын коэффициент 0.6-0.8 байдаг бол цастайд 0.2, мөстэйд 0.1 байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”  гэж заасан.

 

Гэтэл хальтиргаатай замд өндөр хурдтай явснаар тээврийн хэрэгслийг зогсооход цаг хугацааны болон орон зайн боломжгүй болж, замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг.

 

Хурд хэт бага байх нь орчин үеийн замын хөдөлгөөний шаардлагад төдийлөн нийцээд байдаггүй ч Монгол Улсын нөхцөлд, тэр тусам хальтиргаатай замд нэг их муу зүйл биш биз ээ. Ромын зохиолч, улстөрч Плинийн “Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй” гэсэн үг бий.   

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    15 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    17 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    1 цаг 51 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    1 цаг 59 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    3 цаг 10 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    4 цаг 24 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    4 цаг 37 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 38 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    4 цаг 56 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    6 цаг 0 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    6 цаг 27 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    6 цаг 51 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    7 цаг 5 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    7 цаг 44 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    7 цаг 53 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    8 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 12 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    8 цаг 32 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    8 цаг 40 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    8 цаг 48 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК