Ардчилсан намын улс төрийн зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хурлаар МАН-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт хандан шаардлага хүргүүлсэн. Энэ асуудлаар МАН-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудаст дараах мэдэгдлийг нийтэлжээ.
Тэрбээр "Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ. Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх бизээ. Миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.