Том Круз, Кети Холмс нар хүүхдээсээ болж салжээ

Холливудын жүжигчин хос Том Круз, Кэти Холмс нар хэл амгүйгээр хоёр тийш болохоор тохиролцож чадсан байна. Уг нь зөвхөн Кэти Холмс л салах өргөдөл дээр гарын үсэг зурсан тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл салах өргөдөлд хоёр тал гарын үсэг зурж зөвшөөрсөн гэж Кэти Холмсын өмгөөлөгч мэдэгдсэн байна. Хамгийн сайхан хос гэгдэж байсан Том, Кэти нар зургаан настай охиноо өсгөхийн тулд хамтдаа зүтгэнэ гэж хэлсэн гэнэ. Харин охиноо асран хамгаалах эрх Кэти Холмст шилжих ажээ. Тэдний салах болсон шалтгаан нь хүүхдээ шинжлэх ухаан, шашныг хослуулсан сургуульд явуулах асуудал дээр санал зөрөлдсөнөөс болсон гэх авч өмгөөлөгч нар нь энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn