2016.11.27, Ням гараг / Билгийн тооллын: 28
Өвлийн эхэн шарагчин гахай сар
Есөн улаан мэнгэтэй Харагчин үхэр өдөр
Аргын тооллын: 2016.11.27, Ням гараг
Наран ургах шингэх: 08.16-17.04
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн.
Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.