Энэ сарын 27-нд буюу Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.
Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Харин Төвийн аймгуудын нутгаар Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Орхон, Хараа голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Дархадын хотгороор 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
Баруун болон зүүн аймгуудын нутгаар Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Байтаг богд орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Зүүн аймгийн нутгаар солигдмол. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.