НАСА-ийн Марс гаригийг судалгааны багийнхан саяхан Марс гаригийн тойм
зургийг авчээ. Гэхдээ өмнө нь авч байсан зургууд энэ удаагийнх шиг
нарийвчилсан зураг байгаагүй юм.

НАСА-ийн Марс гаригийг судалгааны багийнхан саяхан Марс гаригийн тойм зургийг авчээ. Гэхдээ өмнө нь авч байсан зургууд энэ удаагийнх шиг нарийвчилсан зураг байгаагүй юм. Судалгааны багийнхан өнгөрсөн арван хоёрдугаар сараас тавдугаар сар хүртэл ажилласны эцэст 817 ширхэг нарийвчилсан зургийг авчээ.
Зургийн цомогт зөвхөн Марс гаригаас гадна нарны аймгийн сохирхолтой дүрсүүд ч багтсан гэнэ. Судалгааны багийн тэргүүн Аризона их сургуулийн професор Жим Белл “Зургаар марсийн геологийн зургийг гаргасан, мөн эрдэст бүсүүдийн зургийг харуулж чадсан. Бид цаашид үүнээс ч илүү нарийвчилсан зураг гаргахаар ажиллаж байгаа, горьдлого ч их байна ” хэмээжээ.