Манай орны нийслэл хот болон бусад суурин газарт цас ихээр орсоны дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихээр саарч мөн халтиргаа гулгааны улмаас оршин суугчдын амьдралд хүндрэл, бэрхшээл үүсдэг асуудал жил бүрийн өвөл гарч байна.
Иймд энэ хүндрэл, бэрхшээлийг даван шийдвэрлэхийн тулд эрхэм хүндэт эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтан, зохион бүтээгчид та бүгдийн дунд авто машины болон явган хүний зам, талбайн шинэ болон дагтаршсан цас, мөсийг хямд төсөр аргаар цэвэрлэх арга, техник, технологийг бий болгох, зохион бүтээх уралдаан зарлаж байна.
Уралдаанд түрүүлсэн арга, техник, технологийг бий болгох зардлыг бүрэн санхүүжүүлэхээс гадна мөнгөн урамшуулал дагалдана.
Материалыг БСШУСЯ-ны 501 тоотод 2016 оны 12 дүгээр сар 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар,
Улаанбатар хотын захирагчийн ажлын алба
Сэтгэгдэл (4)