09:00 цагт: "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан Одон орон, геофизикийн хүрээлэнд болно. НОБГ-ын удирдлага, нийслэлийн Засаг даргын орлогч оролцоно.
10:00 цагт: Хонконгийн Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат тэмцээнд Зүүн Азийн бүсийн БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Монгол гэсэн зургаан орны 300 гаруй тамирчин оролцсоноос манай тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн билээ. Эдгээр хүүхдүүдийг Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуульд хүлээн авч уулзана. Уулзалтад УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны захирал оролцоно.
10:30 цагт: Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан 243-р цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авна.
12:00 цагт: Монголбанкнаас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурлаар банкны сектор, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээллүүдийг танилцуулна. Мөн орон сууцны үнийн индекс зарлана
14:30 цагт: АШУҮИС нь Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөртөө Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ASIIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, магадлан итгэмжлүүлснээр олон улсын түвшинд хүрсэн сургалт явуулдаг болохоо баталгаажуулаад байна. Энэхүү Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр АШУҮИС-ийн соёлын төвд болно.