
Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 11,12-нд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус Мохатма Гандийн гудамжаар орж үйлчилнэ. Мөн Хүй долоо худаг руу 11,12-нд Төв цэнгэлдэх дотроос буюу “Шагай харвааны” талбайн урд талын зогсоолоос, 13-нд Хотын төвөөс буюу МУБИС зогсоолоос тус тус 20 их багтаамжийн автобус, 11,12,13-нд хотын 3,4-р хороолол, 7 буудал, Таван шар, ХМК, Офицерүүдийн ордон гэсэн таван чиглэлээс тус бүр дөрөв нийт 20, Хүй долоо худаг дээр төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 10, нийт 30 бага оврын автобус үйлчилгээнд ажиллах аж.
Б.Золбоо