Үндэсний их баяр наадмын үеэр гэр барьж хуушуур зарах хүсэлтэй иргэд дүүргүүдийн мэргэжлийн хяналтаас 300 мянган төгрөгөөр зөвшөөрөл авч байгаа.

Үндэсний их баяр наадмын үеэр гэр барьж хуушуур зарах хүсэлтэй иргэд дүүргүүдийн мэргэжлийн хяналтаас 300 мянган төгрөгөөр зөвшөөрөл авч байгаа. Энэ зөвшөөрөл нь эгнээ байрнаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байгаа аж. Зарим хүмүүс байрлал сайтай газрын зөвшөөрөл түрүүлж авчихаад шаглан худалдаалах тохиолдол гарсан байна. Тухайлбал нүүрэн талын эгнээнд гэр барьж хуушуур зарах зөвшөөрлийг 500 мянга хүргээд зарчихаж байгаа гэнэ. Энэ жилийн наадмаар нийт 650 хувь хүн, аж ахуй нэгжид хуушуур болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрөл олгосон бөгөөд эдгээрээс 400 нь хуушуур зарах зөвшөөрөл авсан байна.
Б.Золбоо