Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд болох үзвэрийн
тасалбарыг дөрөв хоногийн дотор Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний
тасалбар борлуулах цэгээр зарж дуусаад байгаа. Тиймээс тасалбар авч
чадаагүй иргэд наймаачдаас дамлан авч байна.

Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд болох үзвэрийн тасалбарыг дөрөв хоногийн дотор Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний тасалбар борлуулах цэгээр зарж дуусаад байгаа. Тиймээс тасалбар авч чадаагүй иргэд наймаачдаас дамлан авч байна. Гэсэн ч анх худалдаанд гарахдаа 12 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан тасалбарыг хэд дахин нугалж 80-100 мянган төгрөгөөр зарж байгаа аж.
Сүүлийн хэдэн өдөр иргэд шөнөжин дугаарлан зогсож, нэг хүнд дөрвөөс илүү тасалбар өгөхгүй гэсэн журам гаргаад байсан. Гэсэн ч дамлан зарж байгаа хүмүүс арын хаалгаар илүү тасалбар олж авах эсвэл тасалбар борлуулах цэгт ээлжлэн зогсч олон тасалбар авчээ. Тэдний хэлж байгаагаар арын хаалгаар нэг тасалбарыг 40-50 мянган төгрөгөөр авдаг тул ийм үнэтэй зарж байгаа аж. Наадмын тасалбарыг хэд нугалан зарж байгаад бухимдсан иргэд эдгээр дамын наймаачдын асуудлыг зохицуулж өгөхийг холбогдох албаны хүмүүсээс хүсч байна.
Т.Гэрэл