2016.12.4, Ням гараг / Билгийн тооллын: 5
Өвлийн дунд цагаан хулгана сар
Хоёр хар мэнгэтэй Цагаан бич өдөр
Аргын тооллын: 2016.12.4, Ням гараг
Наран ургах шингэх: 08.24-17.01
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн.
Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу.
Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.