Ажилгүйдэл нэмэгдсээр байна

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны зургадугаар сарын байдлаар 47.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 мянган хүн буюу 13.6 хувиар өссөн тухай үзүүлэлтийг Статистикийн үндэсний хорооноос мэдээллээ. Гэхдээ хөдөлмөрийн бирж болон дүүргийнхээ нийгмийн халамжид бүртгэлтэй иргэдийн тухайд гэхэд л ийнхүү өссөн байдал ажиглагдаж байхад бүртгэлгүй ажилгүй иргэд хэдий хэр байгааг таамаглахад ярвигтай талаар албаныхан онцолж байна.Төрөөс ажлын байрыг нэмэгдүүлж байгаа ч тус ажлын байранд тэнцэх хүн ховор, мөн тухайн ажлыг голдог учраас ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж.
Ц.Болор