Энэ сарын 4-нд буюу өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 3-4-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.