Оросын алдартай бөө Дардо Кусто 2016 оны 12-р сарын талаар өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
12 бол хүчний сар. Өөрийн эрүүл мэнддээ их анхаарал хандуулж, биеэ чийрэгжүүлэхэд хэрэгтэй бүхнийг хийгээрэй. Танай хоолны ширээн дээр үргэлж алим байвал нэн сайн. Энэ жимс элдэв өвчний сүнсийг танаас үлдэн хөөх болно.
Маргадан өнгөтэй хувцас таныг энэ сард бусдын атаархал, уур хилэнгээс хамгаалах юм. 12-р сар гэрээ хэлэлцээр байгуулахад төгс тохиромжтой. Та сарын сүүлээр өмнө гаргасан төлөвлөгөөгөө гаргаж ирээд үз. Одоо тэрхүү төлөвлөгөөний юуг хэрэгжүүлж, юуг чадаагүйдээ дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Түүнчлэн танд юу тус болсон, юу саад болж байгаа талаар эргэцүүлэн бодох цаг ирлээ. Дүгнэлтээ гаргаарай!
Одоо та хүрсэн амжилт, байгуулсан ялалтынхаа төлөө өөртөө болон Орчлон хорвоодоо талархаарай! Айсуй 2017 онд амжилт дүүрэн явахыг хүсэн ерөөе!