
Сэтгүүл зүйн салбарт оруулсан Б.Оюунгэрэлийн хувь нэмэр, 10 гаруй жил ажилласан сэтгүүлчийн нөр хөдөлмөр, зүтгэлийг төр ийнхүү үнэлж, Үндэсний их баяр наадмын 91 жилийн ойн босгон дээр шагналаа. Б.Оюунгэрэл нь Монголын чөлөөт хэвлэлийн магнат "Сэрүүлэг" сониноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Монголын Сонины Холбооны гүйцэтгэх захиралаар ажиллажбайсан бөгөөд одоо Мэдээллийн Сайтуудын Ассиоцацийн Тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
Мэдээллийн Сайтуудын Ассиоцаци нь 30 гаруй сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Төрийн бус байгууллага бөгөөд удирдах зөвлөлд нь Olloo.mn, News.mn, shuud.mn, 24tsag.mn, Factnews.mn, topmedee.mn, chuhal.mn зэрэг сайтуудын удирдлагууд багтдаг юм.