Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам айсуй. Уншигч олондоо дэлхийн 200 гаруй үүлдэрийн адуунуудаас сор болсон зарим төрлийн адууг толилуулж байна.
Нар асгарч хур тэгширсэн
Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам айсуй. Уншигч олондоо дэлхийн 200 гаруй үүлдэрийн адуунуудаас сор болсон зарим төрлийн адууг толилуулж байна.

1.
АНУ-ын “Quarter” үүлдэрийн адуу. Цагт 80 км/цаг хурдалдаг ба 400
метрийн дотор хурдаа авч чаддаг хүчтэй морь юм. Гайхалтай хурдан энэхүү
хүлгийг алдарт уяач Д.Онон саяхан АНУ-аас авчирчээ. Хараа булаам энэ
хүлгийн үнэ нь 54-67 саяын хооронд хэлбэлздэг аж.

2.
Хурд хүч болоод гоёмсог төрхөөрөө алдартай Араб морьдийн тухай
дурсахгүй өнгөрч үл болно. Араб морьдын онцлог нь ихэвчлэн Андалуз
үүлдэрийн морьд байдаг. Энэ үүлдэр нь хамгийн урт настай буюу 4500
жилийн түүхт үүлдэр юм. Араб адууг дайчин хүний жинхэнэ баатар хүлэг
хэмээн сайшаадаг.

3.
Мустан адуу бол кино, үлгэр домог, уран зохиолууд дээр гардаг хамгийн
төгс гэх хэлж болохуйц морь билээ. Мустанг нь АНУ-аас гаралтай бөгөөд
америкийн уугуул иргэд болох индианчууд Испаниас оруулж ирсэн өрнөдийн
адуутай зэрлэг адууг эрлийзжүүлж Мустангийг бий болгосон гэнэ. Гаршуулан
тэжээснээр өдгөө ийн алдаршсан юм. Мустанг нь “Mesteth ” буюу сүргийн манлай гэсэн утгатай үг ажээ.

4.
Уралдааны спортын морь. Монголчууд бидний хэлж заншсанаар Томск адууны
онцлог нь гоолиг бие урт хөл билээ. Морин тойруулгын хэмээх тодотголтой
уг адуу нь Оросоос гаралтай. Томск адуу манай оронд 1921 оны сүүлээр анх
орж ирсэн бөгөөд улсын наадмаар морьт цэргийн жагсаалын түрүүнд гарч
олны анхаарлыг ихэд татаж байсан хэмээх түүх бий.

5.
Морь гэж хэлэхэд инээдэмтэй ч юм шиг харагдах авч энэ нь бас халуун
цуст ажнайн төрөл билээ. Энэхүү өхөөрдөм Пони буюу давжаа морь дэлхий
дээрхи хамгийн жижиг мориор тодроод буй. Дашрамд хэлэхэд монгол морьд
пони үүлдэрийн морьдын угшилд багтдаг гэнэ шүү. 

6. Байгаль эхээс яасан бас нэгэн төрлийн үлэмж биет адуу. Энэ нь Люском Нодрам хэмээх дэлхийн хамгийн морь хэмээн бүртгэгджээ. Долоон настай Шайр үүлдэрийн энэхүү адуу нь 2.5 метрийн өндөртэй, 1.5 тонн жинтэй аж. Энэ нь жирийн адуунаас 3 дахин том гэсэн үг юм. Шайр үүлдэрийн морь дэлхий дээр тун цөөхөн үлдсэн бөгөөд устах аюулд хүрчээ.

7.Оросын
эзэн хаан I Николай хааны үед гаргаж авсан уг адуу нь хамгийн
үүлдэр сайтай гэгддэг бөгөөд хурд хүч сайтайгаараа ман алдартай.
Ахелтекей хэмээх энэ төрлийн морьд нь өнөө цагт хамгийн үнэтэй морьдын
тоонд ордог бөгөөд дундаж үнэ нь 200 мянга ам.доллар орчим гэнэ.

8.
Галширын адууг Сэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуунд одоогоос
100 гаруй жилийн өмнө ардын сонгон үржүүлгийн аргаар бий болгожээ.
Цэвэр монгол угшлын хэмээгдэх энэхүү хурдан хүлгүүд нь наадмын түрүү
болж хурсан олныг баясгадаг билээ. Галшарын адууг одоо Хэнтий аймгийн
Галшар суманд цэврээр үржүүлж байна. 

9. Өвс идэж, жүчээнд байхын оронд баараар үйлчлүүлж, шар айраг шимдэг хачирхалтай морь Стэнфордширийн шар айрагны мухлагаар өдөр бүр үйлчлүүлдэг гэнэ.

10. Zebroid нь алаг тахь болон бусад морины төрөлтөн (морь, илжиг гэх мэт)
амьтдын эрлийз юм. Анх 19-р зууны үед эрлийзжүүлж гаргаж авч байжээ.
Чарльз Дарвин хэд хэдэн zebroid-ийг өөрийн ажилдаа ашигладаг байсан аж.
Zebroid-ууд ихэвчлэн алаг тахь биш эцэг эхтэйгээ адилхан бөгөөд харин
алаг тахь шиг судалтай байдаг байна. Эдгээр судлууд нь бүх биеийг
бүрхдэггүй, ихэвчлэн хүзүү хөл зэргээр тархсан байдаг. Хэдийгээр
Zebroid-ийг уналга, ачлаганд ашиглаж болох боловч догшин зэрлэг байдаг
тул барихад нэлээд төвөгтэй аж.
Э.Мөнх
Сэтгэгдэл (1)