
Хаан банк долдугаар сарын 11-ний өдөр орон даяар байрлах нийт салбар тооцооны төвүүд нь амрах юм байна. Долоо дугаар сарын 12-нд Баянзүрх тооцооны тов нь 10.00-17.00 цагийн хооронд, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо11-р хороолол хуучин гэмтлийн зүүн талд, 10Г байрны салбар, хуучнаар ард кино театрын урдах салбар,10-р хороололын Хүлэг тооцооны төвүүд дээрх цагийн дагуу ажиллах гэнэ.Харин 13-нд Спортын төв ордон тооцооны төв,зүүн дөрвөн зам, их хүрээ,Драгон Б заал зэрэг тооцооны төвүүд 10.00-17.00 цагт ажилна.
Харин долдугаар сарын 14-нөөс эхлэн салбар, тооцооны төв ердийн цагийн хуваариар ажиллах гэнэ.
Голомт банк долдугаар сарын 11, 12-нд “Солонго”, “Ард”, Их дэлгүүр, “Өргөө”, 10 дугаар хороолол, Кино үйлдвэр, 120 мянгатын салбар, тооцооны төвүүд 10.00-18.00 цагийн хооронд,
Долдугаар сарын 13-нд Ард, Цамбагарав, Голомт хотхон, Тамир дэлгүүр, Баянзүрх, Зайсангийн салбарууд 10.00-16.00 цагийн хооронд,
Долдугаар сарын 14-нд “Солонго”, Их дэлгүүр, Зайсан, 120 мянгатад байрлах салбарууд ажлын цагаар ажиллах ба 15-наас энгийн цагйн хуваарьт шилжих гэнэ.
Харин интернэт банкны үйлчилгээгээр Голомтын данс хооронд 20 хүртэлх сая төгрөгийн гүйлгээ хийх боломжтой гэнэ. Дээрх өдрүүдэд интернэт банк үйлчилгээгээр бусад төрлийн гүйлгээ хийсэн тохиолдолд дараагийн ажлын өдөрт буюу долдугаар сарын 16-ны өдөр хийгдэх юм байна.
Хадгаламж банк баяр наадмын өдрүүдэд нийслэлд хоёр тооцооны касс дараах хуваарийн дагуу ажиллах гэнэ.
“Занабазар” буюу Барилгачдын талбай урд байрлах үйлчилгээний салбар нь 2012.07.11,12,13-нд 10:00-18:00 хүртэл ажиллах бол төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд Рапид харш 8-р байр тооцооны касс 2012.07.11,12,13-нд 10:00-18:00 мөн ажиллах аж. Тус банкны орон нутгийн салбар нэгжүүд долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд амарч, долдугаар сарын 14-нөөс хэвийн хуваарийн дагуу ажиллах ажээ.
Хас банк “Сансар”, “Сонгино хайрхан” салбар баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11, 12, 13, 10.00-17.00 цагийн хооронд, “Түшиг” их дэлгүүрт байрлах бизнес үйлчилгээний төв 10-24 цагийн хооронд тус тус ажиллах юм байна. Долдугаарсарын 14-нөөс энгийн цагийн хуваариар ажиллах юм байна
Худалдаа хөгжлийн банк долдугаар сарын 11-нд нийслэл дэх хоёр салбар ажиллах буюу “Богдхан” салбар 10.00-16.00, Картын үйлчилгээний тооцооны төв 11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллахаар болжээ.
Харин долдугаар сарын 16-наас энгийн цагийн хуваариар ажиллахаар ажээ.
Ц.Болор