Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалт болл

2016-12-09
0
ЖИРГЭХ

“Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалтын хүрээнд БОАЖЯ өнөөдөр  ой судлаач эрдэмтдээ сонслоо. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтыг нээж хэлсэн үгэндээ   “Монгол орны ойн нөөц, баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв, оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд эрдэмтэд та бүхний санал, шүүмжийг тусгах нь  чухал гэж үзэн уулзаж  байна” гэлээ.

 

 Мөн  Азийн ойн хэлэлцээрт нэгдэн орох бэлтгэл ажлыг  хангаж байгаа энэ үед эрдэмтдээ сонсч байгаа нь цагаа олсон арга хэмжээ гэв. Монгол Улс НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр”-т нэгдсэн.  Мөн НҮБ-ын Ойн форум болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын Конвенцоос баталсан “Айчи-2020” хөтөлбөрт заасан ойн бодлогын зорилтыг үндэсний бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах үүргийг Монголын тал хүлээгээд байгааг сайд Д.Оюунхорол тэмдэглэлээ.

 

Монгол улсын Тогтвортой хөгжлийн  үзэл баримтлал болон Монгол улсын ногоон хөгжлийн бодлогод “Цөлжилтийг сааруулж,ойжуулах ажлыг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг 2030 онд нийт газар нутгийн есөн  хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх,тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ойн нөөцийг хамгаалах, үр өгөөжтэй ашиглах, нөхөн сэргээх менежментийг сайжруулах ойн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн томоохон зорилтуудыг тус тус  дэвшүүлжээ.

 

 УИХ-аас “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргаснаар БОАЖЯ-ны  хувьд байгалийн нөөц, түүний дотор ойн нөөц, баялгийг хадгалан хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлаар салбар дундын бодлого, төлөвлөлт, зохицуулалт хийх, хэрэгжилтийг хангах, тогтвортой хөгжлийн бодлогод манлайлан оролцох үүрэг хүлээж буйг ч салбарын сайд онцлов. Монгол Улс  “Ойн тогтвортой менежмент”-ийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд ойн салбарын эрдэмтдийг үнэтэй санал зөвлөмжөө өгч ажиллахыг салбарын сайд эрдэмтэн, судлаачдад хандан хэллээ.

 

 

Өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт  2030 он гэхэд ойн түймрийн дундаж талбайг 70 хувь бууруулахаар тусгасан. Мөн шавьж, өвчний голомтыг бүрэн хянах, мод ашиглалтын төвшинг 80 хувьд хүргэх, экологийн ач холбогдолтой эрүүл ойг бий болгох зэрэг  зорилтыг дэвшүүлсэн.     Өнөөдрийн байдлаар ойгоор бүрхэгдсэн талбай нийт газар нутгийг 7.78 хувь, түймэрт өртсөн талбай 1,7 сая га байгаа юм.

 

 

БОАЖЯ-наас санаачилсан эрдэмдтийн уулзалтад  оролцсон эрдэмтэд өөрсдийн хариуцсан салбар чиглэл бүрээр ойн баялгийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар шинжлэх ухаанд суурилсан үнэтэй санаа, зөвлөмж, байрь сууриа илэрхийллээ. ШУТИС-ийн зөвлөх, Монгол Улсын гавъяат багш Н.Долгорхүү “Ойн үйлдвэрлэл, мод боловсруулах технологи” сэдвээрх  илтгэлдээ 1990 оны алдаатай бодлого, хувьчлалаар модны салбар уналтад орсныг дурдлаа.

 

 

 1990 онд модны үйлдвэрийн салбар ДНБ-ий 14-15 хувийг бүрдүүлдэг байжээ. Харин өнөөдөр  энэ салбар  хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа нь ерөөс сүүлийн 30 жилд нэг ч мод боловсруулах үйлдвэр байгуулж, шинэ технологи нэвтрүүлээгүйтэй холбоотой гэсэн юм.

 

Мөн МУИС-ийн Хэл шинжлэлийн ухааны их сургуулийн багш Н.Баатарбилэг ойн чиглэлээр бэлтгэгдэн төгсч буй мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа  гэв.

 

 Бусад оронд Ойн факультет гэж байхад Монголд нэг ч факультет байдаггүй. Тиймээс Ойн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах зөвлөл байгуулахад яамнаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Доктор Гэрэлбаатар “Мод тарих үндэсний өдрөөр жил болгон мод тарьдаг. Гэтэл эргээд харахад ургасан нь тун цөөхөн. Мэдээллийн сан бий болгож, эргээд мониторинг хийх шаардлагатай байна” гэв. Ийнхүү эрдэмтэд судлаачид өөр өөрсдийн санаа бодлыг БОАЖЯ-нд уламжиллаа.

 

 

“Ой судлаач  эрдэмтдээ сонсъё” уулзалтанд ирсэн эрдэмтэн судлаачид энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаад талархаж, цаашдаа хамтран ажиллахыг уриалсан юм. Уулзалтад ШУТИС, МУИС, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн   50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    16 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    19 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    1 цаг 1 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    1 цаг 7 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    2 цаг 38 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    2 цаг 43 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    2 цаг 50 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    3 цаг 30 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    3 цаг 53 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    4 цаг 0 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 11 мин
  • Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
    4 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    5 цаг 15 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 39 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    19 цаг 23 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    19 цаг 27 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    19 цаг 32 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    21 цаг 1 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    21 цаг 21 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    22 цаг 36 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК