Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын температур 18-23 хэмийн хооронд хэлбэлзэж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын температур 18-23 хэмийн хооронд хэлбэлзэж байна. Өдрийн 12 цагт наадмын арга хэмжээ болж байгаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 18 хэм дулаан байсан бол орой 18 цагийн үед 21 хэм дулаан болох төлөвтэй байна. Харин үдээс хойш бөхийн барилдаан явагдах үеэр зөөлөн бороо үргэлжлэн орохоор байгаа аж.
Харин хурдан морины уралдаан болж байгаа Хүй долоон хутагт яг одоо 19 хэм дулаан, бага зэрэг манантай байна. Хэрэв хурдан морины уралдаан үзэхээр явах гэж байгаа бол шүхэртэй гарахыг сануулж байна. Учир нь Хүй долоон хутагт мөн шиврээ бороо орсоор байгаа юм.
24tsag.mn