аймгийн арслан Ш.Шинэбаяр түрүүлж, хурц чимэг хүртсэн байна.

Говь-Алтай аймгийн баяр наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болж, хүчит 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, аймгийн арслан Ш.Шинэбаяр түрүүлж, хурц чимэг хүртсэн байна. Харин Цогт сумын харьяат, аймгийн арслан Л.Цэрэнтогтох үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт Халиун сумын харьяат, аймгийн заан Д.Буянт, сумын заан С.Дамдин нар шалгаран үлдэж, сумын заан С.Дамдин аймгийн харцага цол хүртжээ.
Ц.Болор