Завхан аймгийн Сонгино сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Шинэ Азиа
Майнинг” группийн бөх, аймгийн харцага Баатарпүрэвийн Ганбаатар түрүүлж,
аймгийн арслан цол хүртсэн

Завхан аймгийн баяр наадам долдугаар сарын 7, 8-ны өдөр болж, улсын харцага М.Дармаабазар, улсын начин Ш.Уламбаяр, Б.Цэнгэлсүрэн, У.Балжинням, Б.Бадамдорж, Л.Нямсүрэн, Ж.Оргил, Ш.Жаргалсайхан нарын хүчит 256 бөх зодогложээ. Наадамд Завхан аймгийн Сонгино сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Шинэ Азиа Майнинг” группийн бөх, аймгийн харцага Баатарпүрэвийн Ганбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ойгон нуур энерги” ХХК-ийн бөх, аймгийн начин Баянмөнхийн Шаравнямбуу үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн байна. Их шөвөгт Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Хүч” спорт хороо, ЧД-ийн цагдаагийн хэлтэс, “Шинэ азиа майнинг” группийн бөх, улсын начин Ш.Жаргалсайхан, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Ханан групп” ХХК-ийн бөх, аймгийн арслан Лхагвын Лха-Очир нар шалгаран байна.
Ц.Болор