Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 81 жилийн ойн баяр наадам Хүй долоон худагт хурдан морьдын уралдаанаар үргэлжилж байна.

Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 81 жилийн ойн баяр наадам Хүй долоон худагт хурдан морьдын уралдаанаар үргэлжилж байна. Одоо их насны морьдын уралдаан эхэлж байна. Их насанд 443 ажнай бүртгүүлснээс 405 хурдан хүлэг гарахад бэлэн болжээ. Их насны морьд 24,5 км газарт хурдалж, шанадас, хурд хүчээ сорино.
Б.Золбоо