
Уг үйл ажиллагаа нь "Түүхээр аялахуй" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Богд хааны ордон, Уран зургийн галлерей, Монголын үндэсний түүхийн музей, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Чойжин ламын сүм, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.
Дашрамд дуулгахад, Богд хааны музейд баяр наадмыг тохиолдуулан Монгол зургийн үзэсгэлэн, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Тагнуулын ерөнхий газрын түүх", Монголын үндэсний түүхийн музейд "Монгол урлаачдын гайхамшиг" нэртэй шинэ үзмэрүүд дэлгэгдсэн байгаа юм.
Б.Чимэг