Баяр наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх явдал гардаг. Ийм тохиолдолд төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхийн аравдугаар хаалганд байрлах цагдаагийн хэсэг, морь барианы газарт байрлах цагдаагийн хүрээнд хандах хэрэгтэй юм байна.

Баяр наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх явдал гардаг. Ийм тохиолдолд төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхийн аравдугаар хаалганд байрлах цагдаагийн хэсэг, морь барианы газарт байрлах цагдаагийн хүрээнд хандах хэрэгтэй юм байна. Мөн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102, Нийс¬лэлийн цагдаагийн газрын 70121515, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн 70131134, 93022460, Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн 70122602 утсанд мэдээлэхийг цагдаагийн ажилтнууд санууллаа. Баярын өдрүүдэд 2799 цагдаагийн алба хаагч хэв журам сахиулан ажиллаж байгаа юм.
Б.Золбоо